Индонезид үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 32 хүн амиа алдаж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

3-р сарын 15, 2024 - 08:24
9 сарын өмнө
 0  20
Индонезид үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 32 хүн амиа алдаж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Индонез улсын баруун Суматра мужид  их хэмжээний аадар бороо орж, үер буужээ. Үерийн улмаас хөрсний гулгалт үүсэж 32 хүн амь насаа алдсан тухай тус улсын Гамшгийн хор уршгийг арилгах үндэсний агентлаг мэдээлэв.  Аий алдагсадын тоо нэмэгдэх хандлагатай байна. Суматрагийн 12 мужийн таван хот, суурин газар үер, хөрсний гулгалтын аюулт үзэгдэлд өртөж 1500 гаруй байшин барилга, 10 орчим авто зам эвдэрч ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Мөн 70 мянга орчим оршин суугч дүрвэсэн тул гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.Индонезид үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 32 хүн амиа алджээ

Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow