Гүйцэтгэх захирал Д.Артагийг чөлөөлж, "Тавантолгой" ХК-ийн ТУЗ Ч.Гүнждагвыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ
"Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 26-ны өдөр хуралдаж, компанийн гүйцэтгэх захирал Д.Артагийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тус компанийн Борлуулалт, маркетинг тээврийн газрын захирал Ч.Гүнждагвыг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Ч.Гүнждагвын намтар
2023 оны 1 дүгээр сараас "Тавантолгой"ХК-ийн Борлуулалт, маркетинг тээврийн газрын захирал
Боловсрол: Дээд
Мэргэжил: Эрхзүйч
Ажлын туршлага:
1993-1999 он Уст хайрхан хоршоо Алтны хайгуул, гүний усны өрөмдлөгийн туслах мастер
2004-2005 он Нийслэлийн цагдаагийн газар Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг Эрүүгийн төлөөлөгч
2005-2019 он МҮХАҮТанхимын дэргэдэх Монголын олон улсын арбитрын шүүх мэргэжилтэн, Ерөнхий нарийн бичгийн дарга, арбитрч
2008-2018 он Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Өмгөөлөгч
2013-2023 он Монголын хуульчдын холбооны гишүүн, Хяналтын зөвлөлийн гишүүн
2019-2021 он Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн сахилгын хорооны гишүүн
2021-2022 он Хууль зүй, дотоод хэргийн яам, Захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтсийн дарга