Улаанбаатар хотод энэ онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас оржээ
Улаанбаатар хотод энэ жил сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний буюу 291 мм тунадас орсон талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тодруулбал Улаанбаатар хотын жилийн дундаж тунадасны хэмжээ 273.2 мм байдаг бол хамгийн их хэмжээтэй нь 1967 онд 400 мм орж байжээ.
Харин хамгийн бага нь 1972 онд 62 мм тунадас орж байсан аж.
Энэ сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд дунджаас их, 30 гаруй хувьд дунджийн орчим ба түүнээс бага хур тунадас орсон байна.