Г.Наранцэцэг, Б.Гончигсүрэн нар жүдо бөхийн гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Португал улсад жүдо бөхийн энэ оны анхны гранпри тэмцээн нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 92 орны 624 /эрэгтэй 344, эмэгтэй 280/ тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртэв.
Гавьяат тамирчин Ё.Басхүү шагнал тавдугаар байрт орсон бол Б.Ганхайч, Б.Эрхэмбаяр нар долоодугаар байрт орлоо. Ийнхүү манай улсын хоёр жүдоч хүрэл медаль хүртсэнээр Монголын баг 15 дугаар байр эзэлсэн байна.