Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн барагдуулж дууслаа

5-р сарын 1, 2023 - 12:05
2 жил өмнө
 0  3
Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн барагдуулж дууслаа

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас анх 2017 онд авч байсан Гэрэгэ бондын үлдэгдэл болох 387 сая ам.долларыг өнгөрсөн Баасан гарагт төлснөөр, уг бондын төлбөр бүрэн барагдаж дууслаа" гэдгийг хэллээ. 

Гэрэгэ бондын 800 сая ам.долларын тухайд:

  • 2017 онд авсан 
  • Хугацаа: 5.5 жил
  • Хүү: 5.625%
  • Зориулалт: Чингис бондын 500 сая ам.доллар, Дим сам нэг тэрбум юань, үнэт цаасны дахин санхүүжилт байв.
Share:
3

like

dislike

love

funny

angry

sad

wow