Л.Энх-Амгалан уучлалт гуйж, О.Сийлэгмааг албаны даргын албан тушаалд нь буцааж томилох үүргийг өгчээ
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэвлэлийн хурал хийхдээ "БЗС-д ажиллаж байсан хоёр хүн өс хонзон тооцож байгаа юм уу, санаатайгаар бүх юмыг сэвж байгаа. О.Сийлэгмаа гарахдаа БЗС-ийн мэдээллийг хард дискэнд хуулж аваад, компьютерээс устгасан. Түүнийг цагдаад өгсөн ч хэрэгсэхгүй болгосон" гэх мэдээллийг өгсөн.
Түүний дараа БЗС-д ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан О.Сийлэгмаа хэвлэлд ярилцлага өгч, хариуцлагатай албан тушаалтай Л.Энх-Амгалан сайд худал мэдээлэл хийж байгааг гайхаж, харамсаж буйгаа илэрхийлэн, сайдад бодит мэдээлэл өгч байснаа хэлээд, цөөнгүй баримтыг ил болгосон байдаг. Харин Л.Энх-Амгалан сайд О.Сийлэгмаагаас уучлалт гуйсан тухайгаа твиттер хуудсанаа бичжээ. Тэрбээр "О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлал гуйсан" гэжээ.
Мөн сайд О.Сийлэгмааг өмнө ажиллаж байсан Албаны даргын албан тушаалд нь буцааж томилох үүргийг өгчээ.