Г.Занданшатарын "зараалаар" цаадуул чинь очиж, гол нь юу мэдэж авцгаасан юм бол
УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ сарын инфляцын түвшин 10.9 хувь болж буурсан боловч махны үнэ өндөр байна" гэдгийг онцолсон. Иргэдээс их хурлын Тамгын газарт үнийн өсөлтийн талаар санал хүсэлтүүд олон ирсэн байна. Үүнтэй холбогдуулан УИХ дахь Эдийн засгийн байнгын хороон дарга УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болон Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир нарын бүрэлдэхүүнийг энэ амралтын өдрүүдэд хүнсний захуудаар явж ажиллахыг Г.Занданшатар дарга үүрэг болгосон. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн амралтын өдрүүдэд (2023.04.30) нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим зах, худалдааны төвүүдэд ажиллажээ. Юутай ч өргөн хэрэглжжэний барааны үнийг судлан тэд нэг өдрийг авч иргэдийн хоолондоо зарцуулж байгаа мөнгийг судалсан юм байх. Сүрийг үзүүлэн, ёсыг дагах гэсэн тэдний хичээл зүтгэл гол нь ямар бодлого болж гарах юм бол.