Телеграм хуудсанд даалгавар биелүүлэх зорилгоор гэмт этгээдүүд рүү 238 сая төгрөг шилжүүлж хохирчээ
Иргэн А хэмээх залуу Телеграмд бусадтай харилцаж байх үедээ 238 сая төгрөгөө залилуулсан харамсалтай хэрэг гарчээ. Тэрбээр даалгавар биелүүлэх зорилгоор гэмт этгээдүүд рүү 238 сая төгрөг шилжүүлсэн байна. Энэ нь одоогийн байдлаар хамгийн өндөр дүнгээр хохирсон хэрэгт тооцогдож буй юм. Иймд иргэд олон нийт цахим орчинд зөв боловсон өөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал байна.
Манай улсад энэ оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд үйлдсэн 7560 гэмт хэрэг бүртгэгдсэний 83 хувь нь кибер залилан байна. Интернет хэрэглэгчийн тоо нэмэгдэхийн хэрээр гэмт хэргийн тоо ч өсч байна. Манай улс кибер аюулгүй байдлын тухай хууль батлаад жил гаруйхан болж байгаа. Арилжааны банкны мэдээлэл алдагдсан, мөн хувь хүний мэдээллийг аялал жуулчлалын цахим хуудсаар дамжуулан авч, хар зах дээр арилжиж байсанд хэрэгч гарч байв.
Долоо хоногт 40-50 мянга, өдөрт 4-5 мянган цахим халдлага Монгол руу чиглэдэг аж. Дуудлагын төвд гэхэд 910 дуудлага ирж, иргэд 2.9 тэрбум төгрөгийн залиланд өртсөнөөс 1.7 тэрбум төгрөгийг нь зарцааснаас гадна малчид янз бүрийн аппликейшн ашиглан залилуулах нь ихэсжээ.