Газын зурваст НҮБ-ын агентлагийн 11 ажилтан амиа алджээ
Газын зурваст хурцадмал байдал үүссэнээс хойш НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах Ойрх Дорнодын агентлагийн 11 ажилтан амиа алдаад байна. Зарим нь гэр бүлийн хамтаар гэртээ амиа алджээ.
Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээллээр, Газын зурвас болон Израилд тус байгууллагын таван ажилтан амиа алдсан байна.