Д. Келдиёрова: Абэ Үтаг доромжлохоо болихыг гуйлаа

7-р сарын 30, 2024 - 17:05
5 сарын өмнө
 0  31
Д. Келдиёрова: Абэ Үтаг доромжлохоо болихыг гуйлаа

Олимпын аварга Диёра Келдиёрова узбекистанчуудаас Абэ Үтад хандсан сөрөг зүйлс бичихээ болихыг гуйлаа.

Удаан хугацаанд ялагдал амсаагүй байсан Абэ Үтаг ялж, цааш ялсаар олимпын аварга болсон Диёра нутаг нэгтнүүддээ хандан бүх зүйлд хүндэтгэлтэй байхыг хүсээд “Өнөөдөр миний Инстаграм хуудаснаа Абэ Үтагийн профайл дээр узбекчууд доромжилсон сэтгэгдэл их бичиж байна гэсэн мэдээлэл ирлээ. Та бүхэн хэн байхаас үл хамааран бүх зүйлд гүн хүндэтгэлтэй хандахыг бүх үзэгчдээсээ гуйя. Энэ бол та бүхнийг нэгтгэж байгаа спорт, хүч! Бид жүдогийн гэр бүл. Та бүхнээс Үтаг доромжлохоо болихыг хүсэж байна. Хамгийн гол нь жүдо хүмүүсийг юунд сургадаг вэ гэхээр энэ бол хүндлэл юм” хэмээн Instagram сторидоо бичжээ.

Share:
31

like

dislike

love

funny

angry

sad

wow