Гавьяат тамирчин Э.Цэндбаатар олимпийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөх боллоо

4-р сарын 8, 2024 - 10:48
8 сарын өмнө
 0  26
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар олимпийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөх боллоо

Монголын боксын холбоо Олимпын эрх олгох тэмцээнд оролцох тамирчдыг энэ амралтын өдрүүдэд сонгон шалгаруулж, сорил тулаанаар шийдвэрлэлээ.

"Парис-2024" 33 дахь олимпын наадмын эрх олгох боксын спортын тэмцээн тавдугаар сарын 23-нд Тайланд улсад эхэлнэ. Манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд өрсөлдөж, Парисын олимпын наадмын эрхийн төлөө өрсөлдөнө. 

Олимпын эрхийн тэмцээнд оролцох эрхтэй болсон тамирчдын нэрс:

Эрэгтэй

57 кг: Х.Энх-Амар

63.5 кг: Э.Цэндбаатар

71 кг: О.Бямба-Эрдэнэ 

Эмэгтэй

57 кг: Т.Болортуул

54 кг: М.Энхжаргал

АНУ-аас зорьж ирсэн Э.Цэндбаатар олимпын эрхийн тэмцээнд явж чадах эсэх нь бокс сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байсан. Тэгвэл тэрээр олимпод оролцох эрхээ өвөртөлж чадлаа. Тэрээр сорилын эхний өдөр Б.Буяндалайг 3:2-ын харьцаагаар ялж, Т.Энхтөрийг 4:1-ээр буулган авч, олимпын эрхийн тэмцээнд оролцохоор болсон байна.

Share:
26

like

dislike

love

funny

angry

sad

wow