Ц.Чулуунзагдын хоригдох хугацааг сунгалаа
МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж, улмаар түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьсон.
Ц.Чулуунзагдыг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор түүнийг үргэлжүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. Харин Дүүргийн Эрүү, Иргэнийн хэргийн хялбар ажиллагааны шүүхээс дээрх прокурорын саналыг үндэслэн Ц.Чулуунзагдад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дахин 30 хоног авах шийдвэрийг гаргажээ.

