Ганц бие залуусын чуулга уулзалт “Дөргөн Хатан” нуурын эрэгт долоо хоног болно
“Ганц бие залуус”-ын чуулга уулзалт ирэх 7 дугаар сарын 24-нд Говь-Алтай аймагт “Дөргөн Хатан” нуурын эрэгт долоо хоног болно.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар эхэлсэн уг арга хэмжээ энэ удаад баруун таван аймаг болон Монголын өнцөг булан бүрт суугаа залуусыг урьжээ. Мөн чуулганаас танилцаж, хосоо олсон залуусыг төрийн бодлогоор дэмжиж, өргөө цагаан гэрээр нь хангаж 50 тооны бог мал өмчилж өгөх ажээ.