Улаанбурхан өвчний халдвар авсан хүүхдүүдийн нэг нь хүндэрч эрчим эмчилгээний тасагт шилжжээ

Улаанбурхан өвчний батлагдсан найман тохиолдол байна. Эдгээр найман тохиолдлыг насны ангиллаар нь авч үзвэл 5 сартайгаас 38 насны хүмүүс байна. Нийт батлагдсан тохиолдлын 3 нь вакцин хийлгэх насанд хүрээгүй буюу 9 сар хүрээгүй хүүхдүүд байна. Мөн вакцинд хамрагдаагүй 5-14 насны 3 хүүхэд, нэг том хүн байна. Тэгвэл эдгээр хүүхдүүдээс нэг нь уушгины хатгаа, суулгалтаар хүндэрч эрчим эмчилгээний тасагт шилжжээ. Одоогоор биеийн байдал нь сайжирсан байна.






