Хоригдол амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ

10-р сарын 16, 2024 - 20:38
2 сарын өмнө
 0  40
Хоригдол амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ

Энэ сарын 11-ний баасан гараг буюу улс даяар орон нутгийн сонгуулийн санал авах өдөр  ийм явдал болжээ. Тухайн өдөр хорих ангиуд хүчлэн хамгаалалттай байх үед Д.Мөнхбаатар хэмээх хоригдол амиа егүүтгэхийг завдсан байна.


Тэрбээр Сэлэнгэ аймгийн төвийн нэгэн орон сууцын орцонд Н гэх багш эмэгтэйг олон удаа хутгалж, амийг нь егүүтгэхийг завдсан хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд гарч байсан билээ. Уг хэргийг үйлдсэн этгээд тухайн өдрөө тус аймаг дахь “Алтанбулаг” боомтоор хил гарах гэж байсныг цагдаагийнхан саатуулсан юм. Уг хэргийг Дархан-Уул аймагт оршин суудаг, өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан Д.Мөнхбаатар гэх эр үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаа, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон байдаг.

Тухайн багш эмэгтэйг ажлаасаа ирэхэд нь орцонд тосож байгаад 15-16 орчим удаа хутгалсан Д.Мөнхбаатарт холбогдох хэргийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хаалттай хорих ангид 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэжээ.


Улмаар түүнийг тус аймгийн төв дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд үргэлжлүүлэн хорьсон аж.

Share:
40

like

dislike

love

funny

angry

sad

wow