Монголын генералуудын өдөр ӨНӨӨДӨР тохиож байна
“Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 82 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр бол зүгээр нэг баяр биш, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын манаанд амьдралаа зориулсан эрхэм хүндтэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг өдөр юм.
Анх 1944 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн дээд цол болох "Генерал" цолыг бий болгож, Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарын тэргүүтэй 11 хүнд анхлан олгож байсан түүхтэй. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг гээд төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудаас олон зуун шилдэг удирдагчид энэхүү эрхэм цолыг хүртжээ.
Эх орныхоо төлөө тангараг өргөсөн энэ эрхэм хүмүүст баярын мэнд хүргэе!

