Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг зөвхөн Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төв олгоно
Гадаадын иргэн, харьяатын газрын төв салбарт олгогддог гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг маргаашнаас буюу 2024 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс зөвхөн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгохоор боллоо.
Тодруулбал, Уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх дахин авах хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд хүсэлт гаргагчийн бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэл очих ба мэдэгдэл очсоны дараагаар хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн үйлчилгээний цэгт очиж гадаадын иргэний оршин суух үнэмлэхээ хүлээн авах боломж бүрдэж байна.