Гадаа тоглохоор гараад сураггүй алга болсон 7 настай хүүг эсэн мэнд олжээ

5-р сарын 7, 2024 - 10:10
8 сарын өмнө
 0  15
Гадаа тоглохоор гараад сураггүй алга болсон 7 настай хүүг эсэн мэнд олжээ

Дархан-Уул аймгийн Шарынгол суманд өчигдөр /2024.05.06/ өдрийн 08:30 цагийн орчим 7 настай, эрэгтэй хүүхэд гадаа тоглоно гэж айлаас гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлага мэдээлэл ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид А /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 19:35 цагаас эхлэн “Булагт”, “Хавчуу” гэдэг газруудад зохион байгуулж, Дархан-Уул аймгаас зүүн урд зүгт 68 км, Шарын гол сумаас зүүн урд зүгт 8 км-т Санжинт багийн “Ар хавчуу” гэдэг газраас 20:26 цагт эсэн мэнд олж ээж О-д хүлээлгэн өгсөн байна.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow