Эмээлт, 22-ын товчоо, Баруунтуруун орчмын цахилгааныг долоо хоног хязгаарлаж, шугамыг шинэчилнэ
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, 22-ын товчоо, Баруунтуруун орчмын хэрэглэгчдийн одоо ашиглагдаж буй 35 кВ-ын “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж, шинэчлэх ажил есдүгээр сарын 5-11-ний өдрүүдэд хийгдэхээр болжээ.
Дээрх ажлыг тухайн байршил дахь аж ахуйн нэгж хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг долоо хоногийн хугацаанд 24 цагийн турш хүчдэлээс бүрэн тасалж гүйцэтгэх юм байна. Иймд аж ахуйн нэгжүүд зайлшгүй шаардлагатай цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бусад нөөц эх үүсгэврээр шийдвэрлэхийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас зөвлөлөө.
АНУ-ын Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр 10.6 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинээр барих, 8.7 км урттай 35 кВ-ын “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл, шинэчлэлийн барилга угсралтын ажлууд хийгдэх юм байна.
ААН-үүд өөрсдийн эзэмшлийн шугам, дэд станц, тоноглолд хийгдэх ёстой засвар үйлчилгээг эрх бүхий компаниудаар гүйцэтгүүлэн аюулгүй, найдвартай байдлаа хангахыг санууллаа.