Франц хамгийн залуу ерөнхий сайд томилжээ
34 настай Габриэль Аттал өнөөдөр /2024.01.10/ Францын орчин цагийн түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайдаар томилогдлоо.
Боловсролын сайдаар ажиллаж буй тэрбээр 20 сар ажиллаад огцорсон Элизабет Борныг орлож байна. Ерөнхий сайдаар томилогдсоноор Габриэль Аттал зургадугаар сард болох Европын парламентын чухал сонгуульд Францын засгийн газрыг удирдах үүрэгтэй. Тэрбээр Францын ерөнхий сайдын ордон дахь анхны ижил хүйстэн ерөнхий сайд юм.
2017 оны сонгуулийн дараа Габриэль Аттал парламентын гишүүн болсон. Гайхалтай мэтгэлцэх чадвараараа тэр парламентын танхимд ялгардаг байсан нь ерөнхийлөгчийн анхаарлыг татсан ажээ.
Түүнчлэн Боловсролын салбарт ажиллах хугацаандаа тэр сургууль дээрх дээрэлхэлтийн эсрэг кампанит ажил өрнүүлснээр нэр хүндээ өсгөж чадсан байна.
.