Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийг эсэргүүцэж, Г.Занданшатарт шаардлага хүргүүлэх боллоо

1-р сарын 10, 2024 - 12:31
11 сарын өмнө
 0  38
Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийг эсэргүүцэж, Г.Занданшатарт  шаардлага хүргүүлэх боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар маргааш Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм. Үүнтэй холбоотойгоор АН-ын зүгээс өнөөдөр хэвлэлийн хурал хийж дээрх хууль "Үндсэн хууль зөрчиж, Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна" хэмээн мэдэгдээд байна. Иргэдийн дийлэнх нь энэ хуулийг эсэргүүцэж байгаа бөгөөд хуулийн төслийн заалтууд хэт эх оронч биш байгаад бухимдаж буй юм. Тухайлбал,  тус хуулинд нэг сая төгрөг төлж компани байгуулсан гадаадын иргэн гэр бүлийн хамтаар Монголд байнгын оршин сууж, газрыг 100 жилээр ашиглах эрх нээгдэж буй. Үүнийг  Ерөнхийлөгч асан Х.Баттулга эсэргүүцэж, байгаа бөгөөд  өнөөдөр 14.00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрийн биеэр шаардлага хүргүүлэнэ гэдгээ мэдэгдлээ. 

Share:
38

like

dislike

love

funny

angry

sad

wow