Ая зохиогч Д.Өлзий-Орших: Дуулим хорвоод дуулж болж л байвал миний муусайн дуунуудыг Монголд дуул
Хэд хоногийн өмнө “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дуугаа А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн хоёроор дуулуулахгүй хэмээн мэдэгдсэн. Тодруулбал тэрбээр, өөрийн цахим хуудастаа "Миний “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дуунуудыг Дээгий та 2 дуулахыг надад байгаа онцгой эрхийн хүрээнд өнөөдрөөс эхлэн бүр мөсөн хориглож байгаа шүү. Өнөө маргаашнаас хуулийн фирмийн мэдэгдэл очих байх" хэмээн Номин талст хамтлагийн дуучин А.Хаянхярваад хаяглан бичсэн юм. Тэгвэл өнөөдөр тэрбээр, "Дуулаа дуул 2 лүд минь. Дуулим хорвоод дуулж болж л байвал миний муусайн дуунуудыг Монголд дуул, Японд дуул, Амээркт ч дуул. Зөвшөөрлөө" гэжээ.