Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын улс төрийн "дисс" эхлэв үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг өчигдрөөс эхлэн улс орон даяар цацагдаж эхэлсэн. Энэ нэвтрүүлгээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой олон асуудлыг ярьсан нь олон нийтийн анхаарлыг татаж, зарим сошиалчид Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Л.Оюун-Эрдэнэд барих хариу тайлбарыг хүлээх болов. Харин Ц. Элбэгдорж өөрийн албан ёсны твиттер хуудсаараа өнгөрөгч долоо хоногийн халуун сэдвүүдийн нэг болох реппер Rokit bay-н FLA буюу Б.Жавхлантөгсөд дисслэсэн шинэ уран бүтээл болох "BLAAVGAI" дууг нийтлээд "Рокит Бэй - Дисс. "Би чиний толгой дотор, толгой дотор амьдарчийна. Түрээсгүй... Нэрийг минь хэлэхээ болингуут л зөвхөн түүнийг ялааны настай замнал тосно" хэмээн нийтэлжээ. Үүнийг олон нийт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагад барьсан "дисс". Улс төрийн дисс ч эхэллээ дээ гэх хүн олон байна.