“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна
“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг өнөөдөр албадан чөлөөлжээ. Улмаар Говийн замыг Мишээл экспогийн замтай холбох замын ажлыг эхлүүлсэн байна. Уг замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн талаар холбогдох албаныхан мэдээлэв.
Тус замыг ашиглалтад оруулснаар Нарны зам болон Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурах аж.