"Эрдэнэт үйлдвэр"-ийн ослоор гэмтсэн иргэний биеийн байдал хүнд байгаа аж
Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэрт дэлбэрэлт болж, нэг хүн гэмтсэн. талаар бид өнмө нь мэдээлсэн.
“Эрдэнэт үйлдвэр Цэвэрлэх байгууламжид баллон дэлбэрсэн” гэсэн мэдээлэл 09-р сарын 11-ний 10:25-д цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийг шалгахад тус үйлдвэрийн ажилтан 38 настай, А нь ажлаа хийж явахад нь хуванцар савтай уусмал дэлбэрч, хөл хэсэгт түлэгдсэн байдаг. Энэ хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Одоогоор гэмтсэн иргэний биеийн байдал хүнд, баруун талын гар, хөл, нүүр хэсэг химийн бодист /хлоратор/ түлэгдэж гүнзгий шарх үүсчээ. Түүний амьсгалын зам химийн бодист хордсон байж болзошгүй байгаа аж.