Д.Ганхуяг нүүрсний хэрэгт хоёр сайд, УИХ-ын 19 гишүүн холбоотой гэж мэдүүлжээ
“Эрэнэс Тавантолгой” компанийн захирал асан Д.Ганхуягийг хамаарал бүхий хүмүүсийнх нь хамт баривчилан хорьсон. Д.Ганхуяг хэд хэдэн мэдүүлэг өгч ингэхдээ ямар нэр бүхий албан тушаалтан, сайд, УИХ-ын гишүүн нүүрстэй холбоотой хэрэгт оролцоотой гэдгийг нь мэдүүлсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр Б.Ганхуяг “Засгийн газрын хоёр сайд, УИХ-ын 19 гишүүн холбоотой гэдгийгмэдүүлжээ. Энэ дагуу хэрэг бүртгэл хийж байгаа ч УИХ-ын халдашгүй байдлын асуудал хөндөгдөж байгаа тул прокурорын төвшинд асуудлыг ярилцаж байгаа аж. Мөн энэ асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын чадамжийн асуудал хөндөгдөх болж буй гэнэ. Харин нэр дурдагдсан албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдэд нэгжлэг хийж хэрэг бүртгэлт явуулж байгаа гэнэ. Юутай ч өнөөдөр Засгийн газар шинэ оны өмнөхөн 17 хүний нэрийг зарласан ч энэ асуудал юу болсон нь тодорхойгүй байна.