Энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа

4-р сарын 5, 2024 - 08:10
9 сарын өмнө
 0  34
Энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа

2024 оны нэгдүгээр улирлын буюу 1, 2, 3 дугаар сарын төлбөрийн баримтаа цахим системд дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын байгууллагаас санууллаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ. 

Нэгдүгээр улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард багтаан өгөх журамтай.

Share:
34

like

dislike

love

funny

angry

sad

wow