Машин мөргөж, ухаан алдсан жолоочоос согтолт илрээгүй
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 7-ны өдрийн 01:04 цагийн үед Их Монгол плазагийн урд замд "Тоyota SAI маркийн тээврийн хэрэгсэл машин мөргөж жолооч нь ухаангүй болсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Үүнийг шалгахад 22 настай эрэгтэй Т нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан нь тогтоогдсон байна. Жолоочоос согтолт болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн зүйл илрээгүй аж. Ослыг үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв.