"Энэ кетчуп бол мэдээлэлд ойр, шийдвэр гаргаж байгаа хулгайчдын цус "

7-р сарын 3, 2023 - 12:05
1 жил өмнө
 0  47
"Энэ кетчуп бол мэдээлэлд ойр, шийдвэр гаргаж байгаа хулгайчдын цус "

Өнөөдөр /2023.07.03/  09.00 цагийн орчимд Хангарьд ордон руу зарим  иргэд кетчуп цацаж, эсэргүүцлээ илэрхийлж олны анхаарлыг татав. 

Энэ талаар тухайн орчинд байсан иргэдийн төлөөллөөс тодруулахад: "Бидний хувьд Баянгол дүүргийн 1-р хороололд худалдаа эрхэлдэг хүмүүс.


Баянгол дүүргийн 29-р хорооны газар нутагт байдаг Бизнес Инкубатор Төвийг дүүжин тээврийн нөлөөллийн бүсэд орсон, нөхөн олговор олгоод буулгана гэх асуудал гарч ирсэн. Төслийн удирдагч н.Батзрориг гэдэг хүнтэй уулзах гээд орохоор элдэв бусаар харааж, хөөдөг. Энэ кетчуп бол мэдээлэлд ойр шийдвэр гаргаж байгаа хулгайч нарын цус гэж ойлгуулахыг урьтал болгосон. Өнөөдөр бид энэ данхалзсан төрийн эсрэг кетчуп цацсан юм. Энгийн иргэдэд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучлалт хүсэж байна" хэмээв. Х арин хотын дарга Д.Сумъяабазар иргэдтэй уулзан дараах тайлбарыг хэлэв. "Дүүжин тээвэртэй холбоотойгоор Франц, Монгол Улсын Засгийн газар хооронд 2019 онд гарын үсэг зурсан төслийг явуулахаас өөр арга байхгүй.


 Харин бизнес инкубатор төвийг нөлөөллийн бүсээс гаргаад цаад талын орон зай руу шилжүүлэх эсэхийг маргааш газар дээр нь очиж мэргэжлийн хүмүүстэй уулзаж, кадастрын зурагт орон зай гаргуулах талаас шийдвэр гаргаж өгье" гэж хэлэн уг эсэргүүцэл хийсэн иргэдийг тараалаа. 

Share:
47

like

dislike

love

funny

angry

sad

wow