ЭХЭМҮТ-ийнхэн нярай хүүхдийн "шархыг цэвэрлэх материал байхгүй өөрөө аваад өөрөө боолт хий" гэжээ
Иргэн цахим сүлжээнд өөрт тулгарсан бэрхшээл болон эмнэлгийн ажилчдын хариуцлагагүй байдлын талаар нийтэлсэн байна. Түүний хүү ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа аж .Хүүгээ Гуравдугаар эмнэлэгт хэвтүүлэн мэс засал хийлгэжээ. Гэтэл эмч нар мэс засал хийх явцдаа хүүгийн гуяыг нь түлсэн байсан аж. Тус эмнэлгийнхэн шархыг нь эдгээгүй байхад тэр чигээр нь гэрт нь гаргажээ. Шарх нь идээлээд байсан учир бүсгүй хүүхдээ аван ЭХЭМҮТ-д хэвтсэн байна. Харамсалтай нь тус эмнэлгийнхэн "Материал байхгүй, Материалаа өөрөө аваад өөрөө боолтоо хий” гэжээ. Нярай хүүхдийн ээж арга буюу хандах газаргүй аргаа бараад ийн олон нийтийн сүлжээнд хандаж байгаа илэрхийллээ.