БНСУ-д суугаа Монгол Элчингийн ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тухай мэдээлэл цацагдлаа

10-р сарын 11, 2023 - 10:58
1 жил өмнө
 0  197
БНСУ-д суугаа Монгол Элчингийн ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тухай мэдээлэл цацагдлаа

Өмнөд Солонгос улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны дипломатч согуутаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлжээ. 

Гаднын улсад амьдарч буй дипломатчид болон тэдний гэр бүлийнхэн тухайн улсад эрүүгийн хариуцлага хүлээлгэх журамд хамрагдах боломжгүй байдаг тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд шийтгэл ноогдуулах хүндрэлтэй байдаг. 


Сэжигтэн энэ сарын 9-ний өдрийн өглөөний 09:00 цагийн орчимд Сөүл хотын ЁнДёнпогийн цагдаагийн газарт "Хар өнгийн микроавтобус хурдны зам дээр хурдтай давхиж, үе үе хүчтэй тоормослон, хоёр тийш дайвалзан явж байна" гэх дуудлага мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу цагдаа нар хэргийн газар ирэн тухайн машиныг зогсоон алкохол хэрэглэсэн эсэхийг нь шалгахыг хүсэхэд жолооч шалгуулахаас татгалзсан байна. Үүний дараа ЭСЯ-ны консулын ажилтан хүрч ирээд зөрчил гаргасан жолоочыг авч явжээ. 


Дипломат харилцааны тухай Венийн конвенцид зааснаар дипломат төлөөлөгчийн газрын ажилтны “бие махбодийн халдашгүй” байдлыг баталгаажуулсан тул дипломатчийн зөвшөөрөлгүйгээр баривчлах, бие махбодь, эрх чөлөөг нь зөрчих хориотой байдаг. Тус улсын ГХЯ-наас бэлтгэсэн “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дипломатуудыг таслан зогсоох журам”д “Дипломатчид амьсгалын хэмжигчийн шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд хамтран ажиллах хүсэлт гаргах ёстой, албадах эрхгүй. Хэрэв согтуу байсан нь амьсгалын хэмжигчээр тогтоогдсон бол тээврийн хэрэгслээ хөдөлгөхийг хязгаарлаж, гэр бүлийн гишүүн, эсвэл ЭСЯ-ны ажилтнаар тухайн машиныг жолоодуулах хэрэгтэй" хэмээн зөвлөсөн байдаг ажээ.

Share:
197

like

dislike

love

funny

angry

sad

wow