Э.Гансүх оюутны фестиваль наадмаас алтан медаль хүртлээ
Оюутны спортын фестиваль наадам ОХУ-ын Екатеринбург хотноо болж байна. Самбо бөхийн эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Э.Гансүх өчигдөр өрсөлдөж алтан медалийн эзэн болсон бол эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Б.Энэбиш, эмэгтэйчүүдийн 54 кг-д Б.Солонго, 59 кг-д Э.Номинтуяа нар хүрэл медаль хүртээд байна.
Манай улсаас ҮБТДС-ийн Б.Мөнгөнтуяа дасгалжуулагчтай 13 самбочин Екатеринбургийг зорьсон юм.