Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчилжээ
Монгол Улсын Их Хурлаас энэ оны долоодугаар сарын 10-нд Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчилжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны долоодугаар сарын 10-нд хамтарсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж батлуулсан. Ингэхдээ Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газар болгон өөрчлөх санал оруулсныг УИХ-аас дэмжин баталсан юм.