"Эдү таун" хотхон газар хөдлөлтөд тэсвэргүй болсон гэдэг дүгнэлт гарлаа
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар дээр 60 тонн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол гарсан билээ.
Ослын улмаас гарсан галд 60 гаруй айлын орон сууц болох "Эдү таун" хотхоны барилга шатаж, байрны иргэд гэртээ амьдрах боломжгүй болоод байгаа юм. Албаныхан тус барилгыг дахин ашиглаж болох эсэх улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараа засварлах, буулгах эсэхийг шийднэ гэх мэдээллийг өгч байсан. Тэгвэл өнөөдрийн ЦОК-ийн хурлаар тухайн барилгын улсын байцаагчийн дүгнэлт гарсан байна. Тодруулбал, галын улмаас "Эдү таун" хотхоны барилгад үүссэн ан цав стандартаас тав дахин хэтэрч, газар хөдлөлтөд тэсвэргүй болсон гэх дүгнэлтийг гаргажээ.
Өөрөөр хэлбэл энэ барилгыг дахин ашиглах боломжгүй болсон гэсэн үг юм