Дроноор цус тээвэрлэж, хоёр хүний амь аварлаа
Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс өнгөрсөн оны 11 дүгээр сарын 13-наас эхлэн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасагт донорын цусыг дроноор хүргэх ажил эхэлсэн.
Хамгийн анх Монгол-Японы эмнэлэг хүртэл 4.75 км зайд туршилтаа хийснээс хойш Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амгалан амаржих газар руу дроноор цус тээвэрлэх ажил амжилттай үргэлжилж байна.
Цус сэлбэлт судлалын төвөөс Монгол-Японы эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт донорын цусыг дроноор өчигдөр /2024.10.01/ тээвэрлэн хоёр хүний амь аварчээ.