Допинг хэрэглээгүй гэдгээ баталсан ч Симона Халеп анхны тэмцээндээ оролцсон ч шүүмжлэлд өртжээ

3-р сарын 21, 2024 - 17:17
9 сарын өмнө
 0  69
Допинг хэрэглээгүй гэдгээ баталсан ч Симона Халеп анхны тэмцээндээ оролцсон ч шүүмжлэлд өртжээ

Румыны нэрт теннисчин Симона Халеп Спортын Арбитрын Шүүх (CAS)-д ялалт байгуулсныхаа дараа АНУ-ын Майами хотод болдог нээлттэй тэмцээнд урилгаар оролцсон нь олны хэл ам дагуулав.


Тэрбээр эхний шатанд Испанийн Паола Бадосатай учраа таарсан ч 6:1, 4:6, 3:6-гаар дийлджээ.

Эмийн үйлдвэрийн алдаанаас болж допинг илэрсэн гэж заргалдаад дийлсэн С.Халеп богино хугацаанд эхний тэмцээндээ оролцох урилга авсан нь зарим тамирчдад таалагдаагүй бололтой. Энэ талаар Данийн теннисчин Каролин Возняцки "С.Халептай хувийн асуудал байхгүй гэдгийг хэлье. Гэхдээ спортын цэвэр өрсөлдөөнийг бид хүсдэг. Допингтой нэр холбогдсон хэн ч байсан урилгаар тэмцээнд оролцох нь шударга гэж бодохгүй байна. Хэрвээ эргэж ирэхийг хүсэж байвал бүхнийг эхнээс нь эхлэх ёстой" гэж ярьжээ. Харин С.Халеп энэ талаар "Түүнийг яагаад ингэж ярьсныг ойлгосонгүй.


Хэрвээ шүүхийн шийдвэрийг бүрэн уншсан бол эм үйлдвэрлэгчийн алдаа байсныг төвөггүй олж харна. Би хэзээ ч допинг хэрэглэж байгаагүй, хэн нэгнийг хуураагүй" гэсэн юм.

Share:
69

like

dislike

love

funny

angry

sad

wow