Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг УДШ хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

9-р сарын 21, 2023 - 12:38
1 жил өмнө
 0  41
Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг УДШ хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад хахууль өгсөн гэх хэрэгт буруутган анхан шатны шүүхээс гурван жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг  тэрбээр эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандснаар тус шүүхээс түүнд оноосон ялыг нэг жил 10 сарын хорих ял болгож хөнгөрүүлсэн.  Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд хандсан байна.  Дээрх  гомдлыг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хурал өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх юм. 

Тодруулбал,Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 05-ны өдрийн 684 дүгээр магадлалтай, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Эрдэнэбаяр, Б.Ганбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ж.Дамбажийжин, Р.Булгамаа, шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Э.Билгүүн, шүүгдэгч Б.Ганбаярын өмгөөлөгч Ж.Төмөрхуяг, шүүгдэгч Б.Эрдэнэбаярын өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм.

Share:
41

like

dislike

love

funny

angry

sad

wow