Дэлхийн хамгийн үнэтэй брэнд “Amazon” болов
Цахим жижиглэнгийн худалдааны томоохон компаниудын нэг болох “Amazon” “Brand Finance Global 500” жагсаалтад дэлхийн хамгийн үнэтэй брэндээр шалгарчээ. Өнгөрсөн жилийн чансаатай харьцуулахад тус компанийн үнэлгээ 51 тэрбум ам.доллароор буурсан боловч жагсаалтын өмнөх тэргүүлэгч “Apple”-ийн үнэлгээ бүр ч илүү унасан байна. “Брэндийнх нь үнэлгээ 350.3 ам.доллароос 299.3 тэрбум ам.доллар болж, 15 хувиар унасан хэдий ч “Amazon” компани дэлхийн хамгийн үнэтэй брэнд цолоо эргүүлэн авлаа” гэж брендийн зөвлөх “Brand Finance” агентлагийн хэвлэлийн мэдээнд дурджээ. “Apple” компани жагсаалтын хоёрдугаар байр луу ухарсан байна. Тус компанийн үнэлгээ өнгөрсөн оныхоос 16 хувиар буюу 355.1 тэрбум ам.доллароос 297.5 тэрбум ам.доллар болж унажээ. Жагсаалтын эхний тавд багтсан компаниудын чансаа өнгөрсөн оныхоос өөрчлөгдөөгүй байна. Технологийн аварга “Google” компани (281.4 тэрбум ам.доллар), гуравдугаарт, “Microsoft” компани (191.6 тэрбум ам.доллар) дөрөвдүгээрт , “Walmart” компани (113.8 ам.доллар) тавдугаарт бичигдсэн хэвээр байна. “Twitter”, “Snapchat” жагсаалтаас хасагдсаны дараа уг жагсаалтад технологийн компаниудын тоо 48-аас 50 болсныг онцолсон байна. Харин хамгийн хурдацтай хөгжиж буй брэндүүдээр “Tesla” (жагсаалтын 9 дүгээрт бичигдсэн, 66.2 тэрбум ам.доллар) болон BYD компанийг (199 дүгээрт орсон) нэрлэжээ.