Агаарын тээвэр зорчдог есөн аймагт онгоцны билетын үнэ 50-70 хувиар хямдарч байна

5-р сарын 24, 2023 - 14:25
2 жил өмнө
 0  26
Агаарын тээвэр зорчдог есөн аймагт онгоцны билетын үнэ 50-70 хувиар хямдарч байна

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв. Тэрбээр хэлэхдээ : -Ерөнхий сайд оны өмнө өгсөн үүрэг даалгаврын хүрээнд агаарын тээврийн үнэ тарифыг буулгах нь чухал гэж үзэж байсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанд салбар яамнаас хэлэлцэх саналыг оруулж, шийдвэр гаргалаа. Үндсэндээ 2023 оны долдугаар сарын 1-нээс агаарын тээвэр зорчдог есөн аймагт онгоцны билетын үнэ 50-70 хувиар хямдарч байна.

Жишээ нь, Баян-Өлгий аймаг руу хоёр талдаа 800 мянган төгрөгөөр нисэхээр болж байна. Иргэний агаарын тээврийн өрсөлдөөнгүй салбар бий болсны хор уршгийг иргэд үүрч байна" гэлээ.

 Харин Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дараах мэдээллийг өглөө.

"2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор гаднын жуулчид их ирж байна. Нөгөө талаас орон нутагт амьдардаг иргэдийг дэмжих, төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутгийн нислэгийг сэргээх тухай чухал шийдвэр гаргасан.


Гадаадын жуулчид Монголд ирэх боломжийг нээж, гадаад нислэг сэргэсэн. 30 гаруй чиглэлд нисдэг байсан бол одоо 100 орчим чиглэлд нисдэг болсон. Ганцхан МИАТ ТӨХК нисдэг байсан бол Монголын тав, гадаадын 10 гаруй авиа компани нисэх боломжтой болсон. Үүнтэй холбоотойгоор гадаад жуулчдыг зөвхөн Улаанбаатарт биш Улаанбаатараас 21 аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, иргэдийн ёс заншил, ахуй амьдралтай танилцах боломжийг бүрдүүлэхэд дотоодын нислэг чухал байна.

Урьд нь дотоодын нислэг үйлдэж байсан Хүннү Эйр, Аэро Монголиа авиа компанийг дэмжиж байсан боловч харьцангуй өөрсдийнх нь санхүүгийн боломж муу байгаагаас нислэг сэргэхгүй байна. Тиймээс МИАТ компанийг дотоодын нислэгт оролцуулъя, ингэснээр дотоодын нислэгийн үнэ 2-2.5 дахин бууруулах шийдвэр гаргасан. Ингэснээр навигацийн орлогоос МИАТ компанид нэг удаа дэмжлэг үзүүлээд, үүнээс цааш ирэх оноос бие дааж нислэг үйлдэх бололцоо бүрдүүлэх шийдвэр гаргасан.


Өмнө нь 12 аймаг руу нисдэг байсан бол өнөөдрийн байдлаар 3-4 аймагт тогтмол нислэг хийж байна. МИАТ компани ниссэнээр байнгын 9 аймаг руу нисэх боломж бүрдэнэ. Дээд тал нь долоо хоногт долоон удаа, доод тал нь 1 удаа нисэх боломжтой болно" гэлээ.

Share:
26

like

dislike

love

funny

angry

sad

wow