Өдрийн 11.00-16.00 цагийн хооронд гадаа гарахгүй байх, гарсан тохиолдолд нарнаас хамгаалахыг санууллаа
Өнөөдөр ихэнх нутгаар 30 хэм давж халахыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Халалтын үед нарших эрсдэлтэй бөгөөд өдрийн 11.00-16.00 цагийн хооронд гадаа гарахгүй байх, гарсан тохиолдолд нарнаас хамгаалахыг санууллаа.
Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар халж Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус хүрчээ.
Долоо хоногийн хамгийн халуун өдөр буюу зургаадугаар сарын 9-нд Баянхонгорын Шинэжинстэд +36.7 градус байсныг Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Иймд ойрын өдрүүдэд хурц нарнаас сэргийлэхийг зөвлөж байна.