ДЭЭД ШҮҮХ: Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг буцаалаа

1-р сарын 18, 2024 - 13:37
11 сарын өмнө
 0  10
ДЭЭД ШҮҮХ: Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг буцаалаа

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаас намын бүртгэлтэй холбоотой дараах өргөдлүүдийг буцааж шийдвэрлэв.

1.Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намын үүсгэн байгуулагч Ш.Төмөрсүхээс “намын дарга болон цахим хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх”-ээр ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд “өмнөх тогтоол, албан бичигт дурдсан зөрчлүүд бүрэн арилаагүй” үндэслэлээр өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар тогтлоо.

2.Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам (ШИНЭН)-аас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн “намын дүрэмд өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг баримт бичгийн бүрдэл дутуу буюу шаардлага хангаагүй үндэслэлээр буцааж шийдвэрлэв.

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow