Хилчид зургаан халуун амийг эрсдэхээс аварчээ
Хилийн наймдугаар заставт өчигдөр /2024.01.17/ 19.18 цагийн орчимд “Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн иргэн Б.Баярсайханы машин эзгүй хээр явж байгаад эвдэрсэн” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу Отрядын штабаас шуурхай эрлийн баг гаргаж, ажилласнаар хилчид заставаас 30 км-т орших замд машин нь эвдэрч өвлийн хүйтэнд осгох эрсдэлд ороод байсан Үенч сумын иргэн Б.Баярсайхан, Б.Мандухай, 5 сартай охин Үжингоо, Ховд аймаг Алтай сумын иргэн н.Даваажаргал, н.Отгонцэцэг, н.Ариунболд нарын 6 иргэний халуун амийг аварчээ. Эрлийн багт хилийн наймдугаар заставын салбарын захирагч ахлах дэслэгч Д.Билгүүн, харуулын дарга, нохой хөтлөгч, ахлах ахлахгч Г.Алтанбагана, жолооч, ахлах ахлагч Х.Дүйсенбек нар ажилласан байна.