Д.Чойжамц: Монголын шашин уламжлал ёсоор сэргэж Х Богд тодорсон гэдгийг онцлов

9-р сарын 3, 2023 - 13:18
1 жил өмнө
 0  24
Д.Чойжамц: Монголын шашин уламжлал ёсоор сэргэж Х Богд тодорсон гэдгийг онцлов

Манай улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн, Пап Францисын айлчлал хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна. Өнөөдрийн хөтөлбөр нь Хүн театрт  шашин хоорондын уулзалтаар эхэллээ. Манай улсад бөө мөргөл, буддизм, ислам, хиндү зэрэг нийт 12 шашны төлөөлөл үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр шашны төлөөллүүд уулзалтад оролцож үг хэллээ. Уг уулзалтад Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамцын хэлсэн үгийг хүргэж байна.


Д.Чойжамц: -Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францисыг айлчлалыг тохиодуулан шашин хоорондын түүхэн уулзалтыг зохион байгуулж буйд талархалтай байна. Олон шашны үзэл санаа хоорондоо ялгаатай ч үйл ажиллагааны зорилго нь нэг чигт байдаг гэдэгт итгэдэг. Бурхан шашны ном бидний оюун санааны тусгаар байдалд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн.

Өнгөрсөн жарны улс төрийн үзэл суртлын нөлөөгөөр бурханы шашин ихэд доройтсон авч 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хуулиар ард олон шашин шүтэх эрхээр хангагдсан бөгөөд өдгөө Монголын бурхан шашны уламлжлал ном ёсоор сэргэж байгаа билээ. Үүний хамгийн том илрэл нь Монголын бурхан шашны тэргүүн Х Богд гэгээн Жавзандамбахутагт маань тодрон эдүгээ уламжлалт шашны болон орчин цагийн эрдэм номдоо давхар шамдаж буй гайхамшигтай үйл явдал болж байна. Монголын бурхан шашинтнууд бид өнгөрсөн хугацаанд эх болсон зургаан зүйлийн амьтан, хамаг амьтан ялангуяа бүс нутаг даян дэлхийн энх тайвны төлөөх нэгэн үзүүрт сэтгэлээр мөргөл залбирлаа зориулж ирснээс гадна олон улсын уламжлалт шашин хоорондын уулзалт хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, орон нутаг бүс нутаг болон олон улсын түвшинд нэг нэгнээ харилцан хүндэтгэх найрсгаар хамтран орших байгаль дэлхийгээ хамгаалах нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөөх хамтын ажиллагааг чухалчлан дэмжиж дэмжиж өөрсдийн энхтайванч дуу хоолойгоор илэрхийлэн түүнийгээ үйл ажиллагаандаа тусгасаар ирсэн.

Шашин хоорондын энэ уулзалт даян дэлхийн шашинтнуудад нийт хүн төрлөхтний төлөө хамтран ажиллах их урам зоригийг өгсөн гэдэгт гүнээ итгэж байна.

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн, Пап Францис өлмий бат оршихыг Монголын бурхны шашинтнууд болон хувиасаа хүсэн ерөөж байна.

Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр байх болтугай.

Share:
24

like

dislike

love

funny

angry

sad

wow