Насанд хүрээгүй хүүхдийг гадаадын иргэнтэй бэлгийн харьцаанд оруулсан хэрэг гарчээ

1-р сарын 29, 2024 - 14:51
11 сарын өмнө
 0  268
Насанд хүрээгүй хүүхдийг гадаадын иргэнтэй бэлгийн харьцаанд оруулсан  хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32934 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 422 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 221, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Өмчлөх эрхийн эсрэг 135, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23, бусад 16 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргүүдээс танилцуулбал:

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд бүлэглэн насанд хүрээгүй хүний биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулан ашиг олох зорилгоор хууран мэхэлж, ар гэрийнхэнтэй таагүй харилцаатай байсан эмзэг байдлыг нь далимдуулан ятган, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй хохирогчийн биеийг гадаад улсын иргэнтэй бэлгийн харьцаанд оруулсан, мөн яллагдагч гадаад улсын иргэн нь хохирогчийг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан хэдий ч бэлгийн харьцаанд орсон хэрэгт “Х”, “Э” нарыг Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.

Share:
268

like

dislike

love

funny

angry

sad

wow