Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн 72 цагийн туршилтыг эхлүүллээ

4-р сарын 25, 2024 - 12:55
8 сарын өмнө
 0  12
Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн 72 цагийн туршилтыг эхлүүллээ

"Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн 72 цагийн туршилтыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд эхлүүлж, эхний галлагааг хийжээ.


Нийт 81.9 сая ам.долларын төсөвт өртөг бүхий тус төслийн 21.9 сая ам.долларыг улсын төсвөөс, 60 сая ам.доллар буюу 420 сая юанийг  Хөгжлийн банкнаас гэрээний дагуу санхүүжүүлж байна. Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50МВт-аар өргөтгөснөөр Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сумын айл өрх, 3100 гаруй аж ахуйн нэгж болон тухайн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй уул уурхайн салбарын эрчим хүчний эрэлт хэрэгцээг тасралтгүй эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна.


Үүнээс гадна аймгийн төв болох Чойбалсан хотын 800 гаруй аж ахуйн нэгж, 6000 гаруй өрхийг дулаанаар хангах аж. Цахилгаан станцын өргөтгөлийг ирэх сард албан ёсоор нээнэ.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow