Лондоны марафонд монгол гуталтай гүйсэн Монгол залуу Геннисийн рекордод бүртгүүлжээ

4-р сарын 25, 2024 - 12:48
8 сарын өмнө
 0  61
Лондоны марафонд монгол гуталтай гүйсэн Монгол залуу Геннисийн рекордод бүртгүүлжээ

 44 дэх удаагийн Лондоны марафонд 53,000 хүн замаа дуусгаж рекорд  энэ сарын 21-нд тогтоосон. Тэдний нэг нь Английн Лондон хотод амьдардаг У.Ганзориг байсан билээ. Тэрбээр Монгол өв соёлоо сурталчлах зорилгоор "Монгол үндэсний гутал, хувцастай" бүтэн марафон буюу 42 км зайд гүйж Геннисийн рекордод бүртгүүлжээ. 

У.Ганзориг дээрх зайг 4:22:59 секундэд туулж албан ёсоор Геннисийн амжилт тогтоосныг албажуулсан байна.

Энэ жилийн марафоны эрэгтэйчүүдийн ангилалд Кенийн гүйгч Александр Мутисо 2:04:01 цагаар түрүүлж алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд олимпын аварга, Кенийн гүйгч Перес Жепчирчир 2:16:16 цагаар дэлхийн рекорд тогтоожээ.

Share:
61

like

dislike

love

funny

angry

sad

wow