Ч.Маралмаад холбогдох хэргийг Дээд шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзжээ

7-р сарын 5, 2023 - 14:07
1 жил өмнө
 0  26
Ч.Маралмаад холбогдох хэргийг Дээд шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзжээ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдлээ.

Тодруулбал түүнд оноосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах шийдвэрт өөрчлөлт орохгүй.

2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Ч.Маралмаа нь “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай хоёр хүүхдийг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргаж, шүүхээр гэм буруутайг тогтоон зорчих эрхийг хязгаарлах ял оноосон билээ.

Share:
26

like

dislike

love

funny

angry

sad

wow