Дүүжин тээвэр 2025 оны 12 сард ашиглалтад орно

2-р сарын 7, 2024 - 15:58
10 сарын өмнө
 0  37
Дүүжин тээвэр 2025 оны 12 сард ашиглалтад орно

Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхлэх гэж буйтай холбоотойгоор мэдээлэл өглөө.

Франц Улсын "Пома" группийн төлөөлөгч "Манай групп дэлхийн таван тивд дүүжин тээврийн олон төсөл хэрэгжүүлсэн. Сүүлийн 20 жилийн хугацаанд Колумб улсад дүүжин тээврийн  зургаан төсөл хэрэгжүүлсэн байна.


Түгжрэлийг бууруулахын тулд манай  корпорацтай анхны гэрээгээ 20 жилийн өмнө хийж байлаа. Энэ бүх хугацаанд дүүжин тээврийг аюулгүй, дуу чимээгүй, нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй байхад анхаарч ажиллаж, эдгээр технологиудыг нэвтрүүлж чадсан. Дүүжин тээврийг аялал жуулчлалын, уул уурхай, эрчим хүчний төслүүдэд гэх мэт салбарт ашигладаг. Сүүлийн үед дэлхийн хотуудад тулгамдаж буй түгжрэлийн асуудлыг дүүжин тээвэр шийдэж чадна. Дүүжин тээвэр дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай орчинд ч ажилладаг.  Нийслэлд өвөл маш хүйтэн байдаг учир дүүжин тээврийн бүх сандал халдаг байдлаар хийгдэнэ. Улаанбаатарын хамгийн том хоёр өргөн чөлөөг шууд холбосон дүүжин тээврийн нийт урт 4250 м, нэг чиглэлд цагт 650 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд 28 кабины буудалтай байна.


Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 100 хувь ашиглаж болох юм. Бүхээг нь цаг агаарын бүх нөхцөлд ажиллах зориулалттай. Тухайлбал нэг бүхээгт 10 хүн зорчих боломжтой. 2025 оны 12-р сард нээлтээ хийх дүүжин тээвэр нэг секундэд зургаан метр зай туулна. Тодруулбал 4.5 км замыг дүүжин тээврээр зургаан минутын дотор туулна гэсэн үг" гэлээ. 

Share:
37

like

dislike

love

funny

angry

sad

wow