"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн шүүхэд таван сая төгрөгийн нэхэмжлэл гаргажээ

11-р сарын 17, 2023 - 09:45
1 жил өмнө
 0  347
"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн шүүхэд таван сая төгрөгийн нэхэмжлэл гаргажээ

Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн шүүхэд таван сая төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Түүний гомдлыг хүлээн авч, шүүхээр өнөөдөр /2023.11.17/ 09.30 цагт хэлэлцэх юм байна. Тодруулбал, "Гацуур" компанийн захирал Л.Чинбат таван сая гаруй төгрөг нэхэмжилж, шүүхэд хандсан үндэслэл нь  Тариалангийн тухай хууль, журмаа бариад хашаа татсан бол усалж, арчилж чадаагүй байж хаалганы цоожны мөнгө хэмээн Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзоригоос  нэхэмжилсэн гэнэ.

 Тэрбээр олон тооны адууг 4-5 хоног хашиж, зуны аагим халуунд өлдөөд байж байхад нь хашааных нь цоожыг нь эвдэж адууг  усалж, эмчилсэн аж. Энэ тухайд Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг хэлэхдээ  "Хүнийг дарж, дарамталдгаа болиоч. Хятадын 3500 төгрөгийн цоожийг 100 хэдэн мянган төгрөг нэхэмжилж, нэг цоожны хэрэг дээр таван сая төгрөгөөр өмгөөлөгч авч ажиллуулж байгаа нь харамсалтай байна. Өөрийн биеэр шүүх хуралдаа оролцохыг хүсье" гэжээ.

"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өнгөрсөн зун /2023.06.15/ Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ хэргийг прокурорын байгууллагаас мөрдөн шалгаж байна гэдэг мэдээллийг өгдөг ч шийдэгдэхгүй хагас жил болох гэж байна. Өнгөрсөн долдугаар сард хоёр хавтаст хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, /2023.07.24/ прокурор руу шилжүүлсэн гэж мэдээлж байсан. Тэгвэл хэргийг наймдугаар сарын сүүлчээр нэмэлт мөрдөн байцаалтад цагдаагийн байгууллага руу буцаасан гэдэг.

Share:
347

like

dislike

love

funny

angry

sad

wow