ЧИНГИС ХААН" ХАМТЛАГ “ХХI ЗУУН” ТОГЛОЛТОО ХИЙНЭ

9-р сарын 10, 2023 - 19:01
2 жил өмнө
 0  13
ЧИНГИС ХААН" ХАМТЛАГ “ХХI ЗУУН” ТОГЛОЛТОО ХИЙНЭ
Монголын рок попын ууган хамтлагийн нэг болох “Чингис хаан” 1999 онд “ХХ зуун” тоглолтоо хийснээс хойш 24 жилийн дараа “ХХI зуун” тоглолтоо 2023 оны есдүгээр сарын 16-ны бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна.

“Чингис хаан” хамтлаг нь 1989 онд байгуулагдаж, “Аяа, анд минь чи хаалгыг минь тогшооч” дуугаар уран бүтээлийн гараагаа эхлэн, дуулсан дуу, зохиосон шүлэг, тоглосон ая бүрээрээ ард түмнийг байлдан дагуулсан. “Чингис хаан дуулал”, “Чингисийн баатрууд”, “Хуримын дуу”, “Нүдэн охин”, “Зургаа дөчин тав”, “Тамирчны ялалт хямдхан олдоогүй”, “Харийн нутаг”, “Сайханаа”, “Нарлаг монгол орон” зэрэг дуунууд мөн МУАЖ А. Долгор, МУГЖ С. Амармандах, МУГЖ Д. Отгонжаргал нартай хамтран “Эх орон”, Х. Оюунбилэгтэй хамтран “Насан туршийн хайр”, дуучин Ч. Мишээл, МУГЖ Т. Ариунаа, МУГЖ Х. Лхагвасүрэн нартай хамтран “Дөрвөн цаг”, МУГЖ Т. Ариунаатай “Нэг л уучилъя” зэрэг уран бүтээлүүд нь одоо ч олны аманд аялагдсаар байгаа билээ.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагч, найруулгчаар “On'п Off production” ажиллаж байна. Үзэгчдийг 16:00 цагт Төв цэнгэлдэх рүү оруулж эхлэх бөгөөд 21:00 цагт “Чингис хаан” хамтлагийн уран бүтээлээр үргэлжлэн 00:00 цагт өндөрлөх юм. Тоглолтонд урилгаар:
- МУГЖ Б. Сарантуяа,
- МУГЖ Т. Ариунаа,
- "Никитон" хамтлаг,
- МУГЖ Ж. Алтанцэцэг,
- МУГЖ С. Наран, - СТА С.Сэрчмаа,
- Хар сарнай хамтлаг,
- "Guys 666" хамтлаг,
- "Киви" хамтлаг гэх мэт олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид оролцох юм байна.
Share:
13

like

dislike

love

funny

angry

sad

wow